"Easypay.mn" зээлийн аппликэйшн

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

English

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Easypay.mn” аппликэйшны хэрэглэгч таны тодорхой мэдээллийг хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна.

“Easypay.mn” аппликэйшны үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

“Easypay.mn” аппликэйшнийг “Play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

  • Гар утасны дугаар
  • Регистрийн дугаар

“Easypay.mn” аппликэйшнд бүртгүүлэх үед таны бүртгүүлсэн утасны дугаарт 6-н оронтой OTP буюу нэг удаагийн нууц код илгээгдэх ба таныг баталгаажуулахад ашиглах болно.

“Easypay.mn” аппликэйшний хэрэглэгч болоход тавигдах шаардлага:

  • Ухаалаг гар утастай байх
  • Монгол улсын иргэн байх
  • Изи Пэй ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар ашигласан байх
  • Сарын дундаж орлого 3 сая төгрөгөөс дээш байх
  • Сүүлийн 6 сарын хугацаанд Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, түүхгүй байх

“Easypay.mn” аппликэйшний зээлийн нөхцөл:

  • Зээлийн дээд хэмжээ : 300 сая төгрөг.
  • Зээлийн хугацаа :
    • 30 сая хүртэлх зээл 3-12 сарын хугацаатай
    • 30 сая - 50 сая хооронд 12-24 сарын хугацаатай
    • 50 саяас дээш зээл 24-36 сарын хугацаатай
  • Зээлийн хүү : 2.4% - 3.0%.
  • Зээлийн шимтгэл : 0.0%.

1. “Easypay.mn” аппликэйшн нь харилцагчийн гаргаж өгсөн мэдээллийг Харилцагч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, баталгаажуулсны дараа Харилцагчийг танин баталгаажуулах, түүний бүртгэлийг үүсгэх, банк бус санхүүгийн үйлчилгээний нөхцөлийг санал болгох, авах боломжит зээлийн эрхийг тодорхойлох, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Харилцагчид тохирсон үйлчилгээг санал болгох, ББСБ-н бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргүүлэх зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана.

2. Харилцагчийн гаргаж өгсөн мэдээллийг хариуцагч нь “Изи Пэй Норбүла ББСБ” ХХК байна. Харилцагч “Easypay.mn” аппликэйшний бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах, хүсэлт гаргахдаа дараах хаягаар холбоо барьж хүсэлтээ гаргана. Үүнд:

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп гудамж, Парк Плэйс, 802 тоот
  • Утас: +976-7272-7474
  • И-мэйл хаяг: info@norbula.mn

3. “Easypay.mn” аппликэйшн нь харилцагчийн дараах мэдээллийг энэ гэрээний дагуу үзүүлэх бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд цуглуулж, боловсруулж ашиглана. Үүнд:

  • Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл, банк дахь дансны хуулга, боловсрол, цахим тодорхойлогч, цахим баримт бичиг, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл (зарим тохиолдолд хүний эмзэг мэдээлэл).
  • Харилцагчийн өөрийн гэр бүлийн гишүүдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр гаргаж өгсөн мэдээлэл.
  • Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/, Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/дэх мэдээлэл, Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл.
  • Харилцагчийн “Easypay.mn” аппликэйшныг ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл (цаашид дээрх бүгдийг “Мэдээлэл” гэх).

4. “Easypay.mn” аппликэйшн нь харилцагч Мэдээллийг энэ гэрээнд заасны дагуу хугацаанд цуглуулж, боловсруулж, ашиглана. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тухайлсан гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний дагуух хүлээх үүрэг бүрэн дуусгавар болох хүртэл хугацаанд Мэдээллийг ашиглана.

5. “Easypay.mn” аппликэйшн нь Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр Мэдээллийг нийтэд ил болгохгүй.

6. “Easypay.mn” аппликэйшн нь харилцагчийн мэдээллийг зөвхөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны тухай хууль болон холбогдох бусад хуульд тусгайлан заасан журам үндэслэлээр эрх бүхий байгууллага албан тушаалтанд дамжуулж болно.

7. Харилцагч өөрийн олгосон зөвшөөрлийг цуцлах тохиолдолд цуцлах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд “Easypay.mn” аппликэйшны энэхүү Ерөнхий гэрээний 2.2.1-д заасан хаягаар бичгээр хүргүүлнэ.

8. Харилцагч нь “Easypay.mn” аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ гарган өгөхдөө дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
  • Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
  • Хэрэв Харилцагч нь “Easypay.mn” аппликэйшнд хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл оруулсан, гаргаж өгсөн бол харилцагчийн зээл олгохыг хүссэн өргөдлийг хянах, аливаа үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, хуулийн байгууллагад хандаж шалгуулах эрхтэй.
  • Хэрэв харилцагч нь “Easypay.mn” аппликэйшний бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол харилцагчийн зээл олгохыг хүссэн өргөдлийг хянах, зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд харилцагч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
  • Харилцагч нь “Easypay.mn” аппликэйшнийг ашиглах хугацаандаа өөрийн хувийн мэдээлэл болон “Easypay.mn” аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, нууц кодын аюулгүй байдлыг хангах, гуравдагч этгээдэд алдахаас урьдчилан сэргийлэх, хадгалах, зөвхөн өөр ашиглах үүрэгтэй.

9. Харилцагч хувийн мэдээлэл болон “Easypay.mn” аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, нууц код зэргийг алдсан тохиолдолд “Easypay.mn” аппликэйшнийг Харилцагчийн Мэдээллийг задруулсан гэж үзэхгүй бөгөөд үүнтэй холбогдуулан Харилцагчид, эсхүл гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг “Easypay.mn” аппликэйшн хариуцахгүй болно.

10. “Easypay.mn” аппликэйшн нь Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Easypay.mn” аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

11. Изи Пэй Норбүла ББСБ нь энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөлийн “1”-д заасан зорилгоор Изи Пэй Норбүла ББСБ -ийн холбоотой тал болох Изи Пэй ХХК-аас таны үйл ажиллагаандаа ашиглаж буй Изи Пэй ХХК-ийн Пос терминалаар хийгдсэн гүйлгээний мэдээллийг авах, ашиглах эрхийг олгоно.

12. Таны үйл ажиллагаандаа ашиглаж буй Изи Пэй ХХК-ийн Пос терминалын орлогын гүйлгээний мэдээллийг зээлийн хугацааны хугацааны турш өдөр тутмын давтамжтайгаар Изи Пэй ХХК-аас хүлээн авч хадгалах, ийнхүү авсан мэдээллийг Изи Пэй Норбүла ББСБ-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, Изи Пэй аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглана.

“Easypay.mn” аппликэйшний бүтээгдэхүүний нөхцөлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

Уг үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол харилцагч гарах товчлуурыг дарна уу.