Пос төхөөрөмжөөс цаас захиалах заавар

Easypay пос төхөөрөмжөөр дараах зааврын дагуу посын цаасаа захиалаад үнэгүй хүргүүлээд аваарай.

  1. Пос төхөөрөмжийн Үндсэн цэсрүү орж 8 товчлуур дээр дарна.
  2. Үүний дараа посын дэлгэцэн дээр таны бүртгэлтэй утасны дугаар гарч ирнэ./Дугаар тань буруу бол Easypay.mn орж харилцагчийн мэдээллээ шинэчлээрэй /
  3. Бүртгэлтэй дугаар үнэн зөв бол посын ногоон товчлуур дээр дарж Захиалга баталгаажуулах хэсэг дэлгэц дээр гарж ирнэ.
  4. Захиалга баталгаажуулах хэсгийн өөрийн бүртгэлтэй мэдээллээ үнэн зөв эсэхийг шалган ногоон товчлуур дээр дарж захиалга баталгаажна.
  5. Таны захиалсан цаас танд 24-48 цагийн хооронд хүргэнэ.