
Изи пэй ХХК нь 10 жилийн ойн хүрээнд энэхүү жилийг онцгойлон тэмдэглэж, эрүүл амьдралын хэв маяг болон байгальд ээлтэй хамт олны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “GREEN EASYPAY” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Изи пэй ХХК болон Изи пэй Норбүла ББСБ, Ламбда ХХК-ын хамт олон 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо.
Тус тэмцээний 5 км болон 10 км-ийн төрөлд 2026 оны 05-р сарын 23-ны өдөр оролцсон нийт баг тамирчид амжилттай гүйж, бариандаа бүрэн орсон нь хамт олны эв нэгдэл, эрч хүч, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг үнэт зүйлсийг харуулсан үйл явдал боллоо.
Изи пэй хамт олон цаашид нийгмийн хариуцлага, эрүүл амьдралын зөв дадал, байгальд ээлтэй санаачилгуудыг тууштай дэмжин ажиллах болно.

